Трамп Умард Солонгост “уур хилэнгээр” хариу барихаа мэдэгдлээ


БНАСАУ-ын зүгээс бодит аюул учируулвал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “уур хилэнгээр” хариу барихаа мэдэгджээ.
“Умард Солонгос АНУ-ыг дахин сүрдүүлэхгүй байвал дээр. Эс бөгөөс тэд дэлхийд урьд өмнө нь үзэж байгаагүй гал, уур хилэнтэй тулгарах болно” гэж Америкийн төрийн тэргүүний мэдэгдлээс Ройтерс агентлаг иш татсан байна.
Хэрвээ бусад орнууд Умард Солонгосын эсрэг Вашингтоны засаг захиргааны байлдааны ажиллагаанд нэгдэхгүй бол, БНАСАУ АНУ-аас өөр аль ч оронд аюул занал учруулахаар төлөвлөгөөгүй байна гэж Умард Солонгосын ГХЯ-ны тэргүүн Ли Ён Хо-гийн хэлснийг өмнө нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд тараасан юм.
АНУ-ын эх газрын нэг хэсэг нь Умард Солонгосын пуужингийн нислэгийн алслалын хүрээнд багтаж байгааг өнгөрсөн сард баллистик пуужин харавснаараа дэлхий нийтэд харуулсан билээ. Ингэхдээ БНАСАУ халдлагаас сэрэмжлэхийн тулд АНУ-д тив хоорондын баллистик пуужингаар цохилт өгөх боломжтой байх ёстой гэж Ли Ён Хо онцлон тэмдэглэсэн байна.
БНАСАУ-ын цэргийнхэн удирдагч Ким Чен Уныг зохих шийдвэр гаргамагц Номхон далайн Гуам аралд байрлах АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний баазад пуужингийн цохилт өгөхөд бэлэн байгаа талаар Ройтерс агентлаг өнгөрөгч мягмар гарагт мэдээлсэн байна.
Тус аралд АНУ-ын агаарын цэргийн нисэх хүчний бааз, тэнгисийн цэргийн “Апра” бааз байрладаг аж.
“Fox news” телевизээр АНУ-ын цэргийн байгууллагын төлөөлөгч "Умард Солонгос маш хүчтэй устөрөгчийн бөмбөг бүтээх ажлыг жил хагасын дараа дуусгаж болох юм. Энэ зэвсэг нь дэлхийн хоёрдугаар дайны үед Японы Хирошима, Нагасаки хотод хаясан атомын бөмбөгнөөс илүү хүчтэй байж мэднэ" хэмээжээ.
С.Инда
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ