У.Хүрэлсүхийг мөрдсөн хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд холбоотой


Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албанаас Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Шадар сайдын Хуульч Ц.Баасандорж "2017 оны тавдугаар сараас нэр бүхий 6 иргэн, гэрээт харуул хамгаалалтын компани зохион байгуулалттайгаар У.Хүрэлсүх сайдыг дагасан, мөрдсөн үйл ажиллагаа явуулсан. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй юм. У.Хүрэлсүхийг дагасан, мөшгисөн таван гэмт хэргийн дөрөв нь төрийн эсрэг гэмт хэрэг. Энэ талаар АТГ, ТЕГ-т өнгөрсөн сард гомдол гаргасан. Өдийг хүртэл энэ хүмүүс шийтгэлээ хүлээхгүй байгаа нь хуульч хүний хувьд шүүмжлэлтэй асуудал юм. Угтаа гомдол гаргаснаас хойш нэг сарын дотор хэрэг үүсгэж, гомдол гаргасан хүмүүст мэдээлэл өгөх ёстой. Гэтэл ЦЕГ, АТГ, ТЕГ 30 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажилласангүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт нөлөөлж байгаа гэж хардах үндэслэл болж байна.
Дараагийн асуудал нь уг хэргийн цорын ганц гэрч болох н.Батболдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч. Энэ хүний дэлгэсэн мэдээлэл маш ноцтой учраас өнөөдрийг хүртэл гэрч, хохирогчийн хамгаалалтад аваагүй байна" гэв.
Хурлын төгсгөлд хуульч Ц.Баасандорж сэтгүүлчдийн асуусан асуултад ийнхүү хариулав.
Шадар сайд У.Хүрэлсүхийг ямар шалтгаанаар мөшгөж, мөрдсөн гэж бодож байна?
Бид үүнийг бас гахаад байгаа. Үндсэн хуулиндаа хүний эрх, халдашгүй эрхийг хамгаалдаг. Чухам ямар шалтгаанаар ихнгэж 2-3 сарын турш мөрдсөн эсэхийг хуулийн байгууллага шалгаж тогтооно гэж бодож байсан. Хуульч хүний зүгээс харвал уг асуудалд хуулийн байгууллага тэрчилэн тагнуулын байгууллага, ЦЕГ, АТГ зэрэг газрууд хуулинд заасан ажил үүрэгээ биелүүлэх үүрэгтэй. Гэтэл одоог хүртэл хэрэг үүсгэж шалгахгүй байна. Энэ асуудлыг л хөндөж байгаа юм. Тэрнээс уг асуудал цаанаа улс төрийн зорилготой эсэх, захиалагч нь хэн эсэх талаар одоогоор хэлэх боломжгүй. Хэлэх эрх хэнд ч байхгүй.
Намын дотоод асуудлаар ард түмнийг талцуулах шаардлага бий юм уу?
Бид энэ асуудал дээр ард түмнийг талцуулаагүй. Өнөөдөр Ц.Хүрэлсүх ч гэсэн Монгол Улсын иргэн. Иргэнийхээ хувьд Үндсэн хуулинд заасан эрхээрээ хамгаалалт авах эрхтэй юм. Хэн ч хууль бусаар мөрдөн мөшгүүлэх ёсгүй. Жирийн иргэнийг хэрэг хиймэгц бариад хорьдог атал төрийн өндөр албан тушаалтныг зохион байгуулалттай бүлэг этгээдүүд мөрдөж, мөшгөсөн байхад хуулийн байгууллагууд нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгахгүй байгаа нь хардах үндэслэл болж байна.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ