Элчин сайд С.Баяр чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгчээ


Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд өгчээ.
Энэ талаар тус яамнаас албан ёсны мэдээллийг өглөө.Тэрээр хүсэлтдээ:
"Элчин сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул хууль тогтоомжийн дагуу намайг эгүүлэн татах асуудлыг шийдэж өгнө үү" гэжээ.Элчин сайд хүсэлтээ 2017 оны долоодугаар сарын 22-нд гаргасан бөгөөд өөр ямар нэгэн тайлбар бичээгүй байна. Харин Гадаад Харилцааны Яаманд өнгөрсөн долоо хоногт ирүүлжээ.
Одоо энэ хүсэлтийг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцээд гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгчид өргөн барина.
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, зарлиг гаргах учиртай.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ