Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаснаа гэрчилсэн залуусыг баривчилжээ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн хэрэг гарсныг түүний Ажлын албанаас мэдээлсэн билээ.
Өнөөдөр үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гэрч Ч.Батболдын гэрт үүрийн 05:00 цагийн үед тусгай хувцастай 20 гаруй залуус гэнэт цонхыг нь хагалан, дээврээс нь хүн нэвтрүүлж орсон байна. Улмаар гэр бүлийнхийнх нь нүдэн дээр зодож, гавлаад гарсан аж. Энэ төрлийн саатуулах ажиллагаа хоёр гэрчийн гэрт мөн болсон бөгөөд ар гэрийнхнийх нь гар утсыг хураан авчээ. Одоогоор гэрчүүдээс өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авч байгаа аж.
Энэ талаар 13:00 цагт АТГ-ын үүдэнд гэрч Ч.Батболдын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь мэдээлэл хийхээр болжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ