"60 тэрбум"-ын хэрэгт шинэхэн дарга нарыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас “60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан шинэхэн дарга нарыг шалгаж эхлээд байна.

Тус газраас 2016 оны сонгуулийн дараа нийтийн албанд ахлах мэргэжилтэн, хэлтэс, тасгийн даргаар томилогдсон хүмүүсээс эхлээд агентлаг, газар, яаманд удирдах алба хаших болсон 3000 хүний судалгааг хууль сахиулагчид Төрийн албаны зөвлөлөөс авч, тэднээс тайлбар авч байгаа аж.

Мөн албан хаагчдын ашиг сонирхлын мэдүүлгийг хэрэг бүртгэлтийн материалтай тулган хянаж үзээд, албан тушаалд томилогдохдоо мөнгө өгсөн эсэхийг нягтлан, үнэхээр мөнгө өгсөн нь тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ