Ээлжит бус чуулган "зарлахгүй"


УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзэж, мэдээлэл хийсэн. Тус намынбүлгийн үзэж буйгаар ээлжит бус чуулган хуралдуулж, төсөвт тодотгол хийх ёстой гэж байгаа. Хэрэв төсөвт тодотгол хийхгүй болбүх хүүхдэдмөнгө олгож эхэлсэнтэйгээр холбоотойгоор ирэх саруудаасэнэ зорилгоор хуваарилсан хөрөнгийн эх үүсвэр дуусна гэж тооцож байгаа бололтой.Хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд 2017 оны төсөвт тодотгол хийх асуудлыгээлжит бусаар хуралдаж шийдэх ёстой гэж үзжээ.
АН-ынхны анхаарал хандуулж буй бас нэг асуудал нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотойгоорЕрөнхийлөгчийн эрх мэдэл хумигдах вий гэсэн болгоомжлол юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орсон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхтэй холбоотой асуудлыг дахин хэлэлцэх явдал байв.
Харинээлжит бус чуулган хуралдах эсэх нь одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна. Намрын чуулган хуралдах хүртэл ээлжит бус чуулган зарлахгүй болов уу гэж УИХ-ын Тамгын газраас тайлбарлаж байгаа аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ