Дараагийн Засгийн газрын сайд нарын нэрс яригдаж байна

МАН-ын УИХ-ын бүлэгт багтдаг хэд хэдэн гишүүн мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газраа огцруулах саналд гарын үсгээ зурцгаах болсон. Одоогоор 30 орчим хүний гарын үсэг тэрхүү саналд зурагдаад байгаа аж. Үүнтэй давхцаад энэ намар байгуулагдах төлөвтэй байгаа дараагийн засгийн газрын сайдуудын нэр тодорсон талаар мэдээллүүд гарч эхэллээ.

Бидэнд ил болсноор, Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Шадар сайдад Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын даргад С.Бямбацогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Тогтохсүрэн, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайдад Ц.Нямдорж, Барилга, хот байгуулалтын сайдад Б.Батзориг, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдад Л.Энх-Амгалан, Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйдвэрийн сайдад Г.Тэмүүлэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар нарын нэр дуулдаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ