ТЕГ-аас Г.Доржзодовыг дахин байцааж эхэлжээ

Өнөөдөр Г.Доржзодовыг дахин ТЕГ-т байцаагдаж эхэлсэн талаар зарим хэвлэлээр бичиж эхэллээ. Учир нь өнгөрсөн даваа гарагт "Цензүргүй сурвалжлага" нэвтрүүлгээр Ц.Сандуй, А.Ганбаатар нар “Албан тушаал зарах нь зах дээр бараа зарахаас амархан” хэмээн ярьж буй 40 минутын шинэ бичлэгийг иргэн Г.Доржзодов дэлгэжээ.

Ийнхүү иргэн Г.Доржзодовыг дэлгэсэн бичлэгтэй холбоотойгоор Тагнуулын Ерөнхий газар дахин дуудаж байцаалт авч байгаа аж. Өмнө нь буюу энэ сарын 8-ны өдөр 60 тэрбумын хэргийн гол гэрч Г.Доржзодов Тагнуулын Ерөнхий газарт зургаан цаг гаруй гэрийн мэдүүлэг өгсөн байдаг. Ингэхдээ ТЕГ гэрч Г.Доржзодовыг байгаа газраас нь машинаар авч, буцааж хүргэж аюулгүй байдлыг нь хангасан байна.

Харин энэ талаар ТЕГ-аас лавласан боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс эрс татгалзав. ТЕГ-аас хэлэхдээ: “Төрийн нууцтай холбоотой асуудлаар манайхаас ямар нэгэн тайлбар хэлэх албагүй. Манай үйл ажиллагааг та нар мэдэх ёсгүй хэмээн тайлбар хэлж байна. Мөн гадуур бичигдэж буй мэдээлэл манайд огт хамаагүй. Манайх тайлбар өгдөг газар биш" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ