Ж.Мөнхбат: Засгийн газар огцрохгүй
Энэ сарын 17-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан ширүүхэн уур амьсгалтай болж өндөрлөсөн. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат МАН-ын тус хурлаар ямар асуудал ярилцсан талаар тайлбар өгчээ.
Тэрээр хэлэхдээ “МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуй “60 тэрбум” төгрөгийн бичлэгийн талаар мэдээлэл өгсөн. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсээд шалгаж байгаа. Хэргийнталаархи дүгнэлт эцэслэн гараагүй учраас ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж, түр хойшлуулсан.
Нөгөөтэйгүүр гурван асуудлаар санал нэгдсэн. Үүнд, нэгдүгээрт хэвлэлээр дайтаад байгаа хүмүүс хоорондоо уулзаж, ярилцаж, учраа ол гэсэн. Хоёрдугаарт, МАН-ын бага хурлыг есдүгээр сарын 10-дын үеэр зохион байгуулъя гэж тогтсон. Мөн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалж огцорно гэсэн асуудал байхгүй" гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ