Сайд Ц.Мөнх-Оргил ОХУ болон Израиль улсад айлчилна


Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 20-24-нд ОХУ болон Израиль улсад ажлын айлчлал хийхээр болжээ. Мөн наймдугаар сарын 30-аас есдүгээр сарын 1-нд Бусан хотноо болох Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцохоор төлөвлөжээ.
Ирэх сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд Гадаад харилцааны яам бэлтгэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Чуулган есдүгээр сарын 19-24-нд АНУ-д зохион байгуулагдах юм.
Үүнтэй холбогдуулан сайд Ц.Мөнх-Оргил гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнуудын анхдугаар бизнес чуулга уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм. Мөн Монгол-Солонгосын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах судалгааны багийн уулзалт болон Монгол, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн шинжээчдийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ