"Монголбанк"-ны Н.Золжаргалыг АТГ шалгаж байна


Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Түүнийг Монголбанкны захирлаар ажиллахдаа хэд хэдэн аж ахуйн нэгжид зээл олгосон гэсэн үндэслэлээр ийн шалгаж буй бололтой.
Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч, Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар 0.85 хувийн хүүтэй зээлийг нэлээд хэдэн аж ахуйн нэгжид олгосон зөрчил илэрсэн бөгөөд Монголбанк зээл гаргах эрх зүйн боломж байдаггүй аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ