МАН-ын удирдах зөвлөлөөс хэнд ч хариуцлага тооцохгүй

МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаас гарсан тэмдэглэлийг хүргэж байна.

Монгол Ардын намын Удирдах Зөвлөлийн 2017 оын наймдугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр хуралдааны тэмдэглэлд:

МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын ээлжит бага хурлыг товын тухай болон Удирдах зөвлөлийн нийт гишүүд намын дотоод зөрчлийн тухай үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэн асуулт асууж санал хэлэв. Үүнтэй холбогдуулан:

  1. Монгол Улсын хэмжээнд төр засгийн байгууллагуудын түвшинд цаашид тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлж, Монгол Ардын Нам 2020 оны сонгуульд оролцох бэлтгэлийг хангаж ажиллах зорилт дэвшүүлэн 2016 оны УИХ болон Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох хэлбэрээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байхыг УИХ болон Аймаг, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэгт, бүх шатны намын байгууллагуудад чиглэл болгов.
  2. Монгол Ардын Намын Бага хурлын ээлжит хуралдааныг 2017 оны есдүгээр сард хуралдуулах тухай МАН-ын Удирдах зөвлөлийн долдугаар сарын 8 ны өдрийн 8 дугаар хуралдааны тэмдэглэлээр гарсан шийдвэрт хугацааны өөрчлөлтийг оруулах шаардлагагүй гэж үзэн есдүгээр сард ээлжит бага хурлыг хуралдуулах.
  3. Намын Удирдах Зөвлөлийн гишүүдийн гаргасан саналын дагуу Намын болон Улстөрийн удирдах албан тушаалтнууд үүсээд байгаа нөхцөл байдлын тухай тодорхой түвшний уулзалт зохион байгуулж, харилцан ойлголцолд хүрч, Улс орны тогтвортой байдлыг хангаж, намын дотоод зөрчлийг арилгах арга хэмжээг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжинэ гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ