Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр Б.Баатар томилогдлоо


Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж орон тооны бус зөвлөхүүдийг томиллоо.
Тухайлбал, Ч.Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан, О.Амгаланбаатарыг Гааль, татварын асуудал хариуцсан, Ч.Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан, С.Пүрэвсүрэнг Хүмүүнлэгийн асуудал хариуцсан, Ц.Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан, Ш.Батцэцэгийг Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан, Л.Эрдэнэчимэгийг Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх.
Мөн Д.Жаргалсайханыг Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан, С.Чулууныг Монгол судлалын асуудал хариуцсан, Ц.Чинбатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан, Ц.Сосорбарамыг Усны асуудал хариуцсан, Б.Баатарыг Кино урлагийн асуудал хариуцсан, Н.Лхагвадоржийг Оюутны хөгжлийн асуудал хариуцсан, С.Дэмчигийг Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан, Н.Оргилыг Кино урлагийн асуудал хариуцсан, Л.Баян-Алтайг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсон байна.
Харин Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс Д.Сосорбарам, Ц.Бямбажав, Х.Цагаанбаатар, Ч.Отгочулуун, Б.Бямбасайхан нарыг чөлөөлжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ