Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй 32 гишүүний нэрс тодорхой боллоо

УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хариуцлагагүй ажилласан хэмээн огцруулах ёстой гэж үзэж байгаа билээ. МАН-ын бүлгийн 65 гишүүний 33 нь өнөөдрийн байдлаар Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн саналд нэгджээ. Одоогоор тодорхой болсон 32 гишүүний нэрийг бид танилцуулж байна.

Тэд маргааш ЗГ-ыг огцруулах бичгийг өргөн барихаар төлөвлөж байна гэж эх сурвалж хэллээ. Уг нь өчигдөр буюу Даваа гарагт Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барих байсан ч хоёр гишүүний гарын үсгийг нэмж авах асуудал удааширсан аж.

Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй МАН-ын 32 УИХ-ын гишүүн:

Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй УИХ дахь МАН-ын гишүүд
1 Т.Аюурсайхан 12 Д.Лүндээжанцан 23 Д.Тогтохсүрэн
2 Сү.Батболд 13 Х.Нямбаатар 24 Н.Учрал
3 Б.Баттөмөр 14 Ц.Нямдорж 25 Ч.Хүрэлбаатар
4 Б.Батзориг 15 Л.Оюун-Эрдэнэ 26 Д.Цогтбаатар
5 Х.Болорчулуун 16 М.Оюунчимэг 27 С.Чинзориг
6 Ж.Ганбаатар 17 Ш.Раднаасэд 28 Б.Энх-Амгалан
7 Д.Гантулга 18 Д.Сарангэрэл 29 Энхболд
8 Ц.Гарамжав 19 Г.Сумъяабазар 30 Л.Элдэв-Очир
9 Ц.Даваасүрэн 20 Г.Солтан 31 Ө.Энхтүвшин
10 Д.Дамба-Очир 21 Я.Содбаатар 32 Ж.Энхбаяр
11 Г.Занданшатар 22 А.Сүхбат 33

СЭТГЭГДЭЛ БИЧИХ