Х.Баттулга: Монгол-ОХУ худалдааны эргэлтийг сайжруулна


Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Владимирович Моргулов өнөөдөр бараалхав. Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов есдүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хийх айлчлалын бэлтгэл ажлын явц байдлын талаар танилцуулав.
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын харилцааг шинэ түвшинд гаргах бодолтой байгаагаа илэрхийлж, үүний тулд хил орчмын худалдаа, улс хоорондын эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулж, гаалийн татвар, транзит тээврийн асуудлыг шинэчлэх шаардлагатай байгааг хэлсэн юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ