МАН-ын 400 гаруй гишүүн намаа шинэчлэгдтэл эсэргүүцлээ илэрхийлнэ


МАН-ын анхан шатны байгууллагуудаас бүрдсэн "Улааан малгайт" хөдөлгөөнөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдын төлөөлөгч "Бид намаа шинэчлэгдтэл эсэргүүцлээ илэрхийлнэ. Сонгуулиар бид улаан малгай өмсөөд, намаа сурталчилсан. Гэтэл сонгуульд ялалт байгуулсан нам улс орныхоо төлөө ажиллахгүй, өөр хоорондоо муудалцаж байна.
МАН одоо ямар муухай харагдаж байна. Жирийн гишүүдээ ч сонсохгүй байна. Тиймээс бид намын жирийн гишүүдээ төлөөлж, удирдлагуудтайгаа уулзах хүсэлт тавиад байна. Гэвч биднийг хүлээж авахгүй байна" гэв. Тус хөдөлгөөнд 400 гаруй МАН-ын Бага хурлын гишүүн нэгдсэн аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ