АН-ын бүлгээс УИХ-ыг ээлжит бусаар хуралдахыг дахин шаардав


УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүүхдийн мөнгө олгох болон өвөлжилтийн бэлтгэл ажил хангахтай холбоотойгоор чуулганыг ээлжит бусаар хуралдуулахыг УИХ-ын дарга болоод Ерөнхий сайд нараас удаа дараа шаардсан.
Учир нь ес, аравдугаар сард 110 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөний дутагдалд орж, хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэл үүсч байгаа.Мөн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой Сангийн яамны Ардчилсан намын бүлэгт өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн.
Сангийн яамны дэд сайд "Хөрөнгийн боломж байгаа. Харин үүнийг төсвийн тодотгол суулгахгүйгээр шийдэж болохгүй байна" гэдэг мэдээллийг өгсөн юм.
Тиймээс ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулаж, өвөлжилтийн бэлтгэл ажил болоод хүүхдийн мөнгөний асуудлыг шийдэхийг УИХ-ын даргаас шаардсан. УИХ-ын дарга М.Энхболд уг шаардлагад "УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах боломжгүй" гэх хариу өгсөн юм.
Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ыг ээлжит бусаар яаралтай хуралдуулахыг дахин шаардлаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ