Засгийн газрыг огцруулах асуудлаар АН-ын бүлэг саналаа нэгтгэв


УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдлаа.
Өчигдөр МАН-ын нэр бүхий 30 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах тухай өргөн барьсан асуудлыг долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар, 15 хоногийн дотор УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх учиртай.
Иймээс АН-ын бүлэг хуралдаж, дээрх асуудлаар саналаа нэгтгэжээ. Мөн угасуудлыг судлаж үзэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Болдоор ахлуулан байгуулсан байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ