Японд жинхэнэ хүн-хүүхэлдэй аж төрдөг

Одоогоор олон хүн өөрийн шүтэн бишрэгчидтэй адилхан байхын тулд гоосайхны мэс засал хийлгэдэг бол, харин Токио хотын 23 настай бүсгүй Хитоми Комаки зүгээр л амьд хүүхэлдэй болгохоор шийджээ. Гэхдээ ямарваа элдэв осолтой мэс ажилбар хийлгэдэггүй нь үнэн. Бүсгүй өөртөө хүүхэлдэйний жинхэнэ хувцас оёж, үүнд нь хувцас төдийгүй, хиймэл арьс ордогийг Metro сайтад мэдээлжээ. Тэр өдөр бүр ийм хувцастайгаа явдаг байна. Дизайнч бүсгүй маань өөрийн жинхэнэ гадаад төрхийг нууж, өөрийгөө бусдад Лулу Хашимото хэмээн танилцуулдаг гэнэ. Токиогийн оршин суугчид “хүн-хүүхэлдэйг” хараад яанаа, ийнээ гэцгээдгийг бүсгүй огт тоодоггүй байна. “Би хүүхэлдэйнд үргэлж дуртай байсан, эдгээр нь надад маш хөөрхөн юм шиг санагдаад л тэр. Тэгээд л, би нэгэнтэй нь адилхан болохоор шийдсэн юм” гэж Хашимото ярьдаг байна. “Миний хувьд бол хүүхэлдэйний хувцас яалт ч үгүй сайхан хувцас. Би өөрийнхөө хувирсан дүрээс аймшигтай зүйлийг огт олж хардаггүй” гэж эх орондоо их нэрд гарч байгаа дизайнч бүсгүй дурджээ. Тэр хувцасны загварын үзүүлбэрт байнга оролцож, нийгмийн сүлжээн дэх түүний аккаунтад олон мянган хүнд ханддаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ