МАН-ын бүлэг хуралдана


Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдана. Бүлгийн хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 30 гишүүн өнгөрсөн долоо хоногт Засгийн газар огцруулах үндэслэлийг өргөн барьсан. Холбогдох хуулийнхаа дагуу огцруулах үндэслэл өргөн баригдсанаас хойш долоо хоногийн дотор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах учиртай. Энэ дагуу УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага үүсээд байгаа юм.
Үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа хийж, асуудлаа дотооддоо ярилцахаар болжээ. Бүлгийн хуралдаан өнөөдөр үдээс хойш болох аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ