ДАШТ: Г.Ган-Эрдэнэ шөвгийн наймд өрсөлдөнө

Германы Хамбург хотноо үргэлжилж буй боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа.

Сугалаа ёсоор эхний тойргийн тоглолтыг өнжсөн тэрбээр хоёрдугаар тойрогт Туркийн боксчин Мухаммед Унлутай тоглож, ялалт байгуулсан юм.

Г.Ган-Эрдэнэ шөвгийн наймын шатанд буюу хүрэл медалийн төлөө Риогийн олимпийн мөнгөн медальт, Колумбийн тамирчин Юберхен Мартинестэй тоглоно. Тэдний тулаан наймдугаар сарын 29-ний мягмар гаригт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ