“ХХ зууны Монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт хурал болж байна


ХХ зууны Монголын түүх, соёлыгМонгол Улс, БНХАУ, Япон улсын эрдэмтэд тал бүрээс нь хэлэлцэж байна. “ХХ зууны Монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх юм.
Эрдэм шинжилгээний хурлыгОлон улсын Монгол судлалын холбоо, Япон улсын Акитагийн олон улсын их сургууль хамтран зохион байгуулжбайна. Хуралд Монгол Улсын шинжлэх ухааны академи, Монгол Улсын Боловсролын их сургууль, БНХАУ-ын Өвөрмонголын их сургууль зэрэг газрын төлөөлөл оролцож байгаа юм.
Эрдэм шинжилгээний хуралд гурван улсын эрдэмтэд оролцож, ХХ зууныМонголын түүх хийгээд Монгол, Японы харилцааны түүх, 1945 оны чөлөөлөх дайны зорилт ба Өвөрмонгол, монголчуудын уламжлалт соёлын хувьсал, өөрчлөлт зэрэг өргөн сэдвийг хөндөн ярилцаж байна. Урьд өмнө олон нийтэд мэдээлэгдэж байгаагүй баримт, түүхийн эх сурвалжийг эш татан түүхэн бодит хүмүүс, түүхэн хувь хүмүүсийннамтрыг ч судлан хэлэлцэхээр төлөвлөжээ.ХХ зууны эцэст монголчууд нийгмийн нэг байгууллыг халж, нөгөөд шилжсэн. Энэхүү түүхэн үйл явдлыгэрдэмтэн судлаачид хэрхэн үзэж байгаагхарж болох юм.ХХ зууны түүх бол монголчуудын хувьд харьцангуй ойрхи үеийн түүх хэдий ч ээдрээтэй, бздэг бүрхэг зүйл олон төдийгүйзориудаар буруутгаж будилуулсан ньч бий гэдгийг эрдэмтэд онцолж байлаа. Монголчуудын түүх, соёлоос гадна эдийн засгийн онцлог, харилцааг ч энэ удаад орхигдуулсангүй.
Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Хишигт хэлэхдээ “Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд Монгол Улс болоод БНХАУ, Япон улсын үндэсний архивууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургуулийн номын сангуудад хадгалагдаж буйурьд өмнө олон нийтэд ил болоогүй судалгааны баримтуудыг ил болгож, эргэлтэд оруулж буйгаараа онцлог юм.Эх баримтуудхэдий чинэээргэлтэд орносудалгаа төдий чинээ өргөн дэлгэр болж, үнэнд ойрхон түүх бичигддэг.Төв Азид нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулсан Хүннү гүрний түүх хийгээд хожим ньXIII,XIV зуунд дэлхийг захиран удирдаж байсан монголчуудын дэлхийн түүхийн тавцанд гарч ирсэн үе бол яахын аргагүй ХХ зуун юм. Их улс, эзэнт гүрэн байгуулж явсан монголчууд түүхийн нэгэн цаг үед өвөр зуураа тэмцэлдэж,тарж бутран, харь улсын эрхшээлд орсон байдаг.1636 онд Өмнөд Монгол, 1691 онд Халх Монгол Чин гүрнийг дагаснаас хойшөрнөсөн анхны тэмцэл хөдөлгөөн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн байсан. 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулан харь гүрний эрхшээлээс гарч, үндэстний хувьд сэргэн мандсан үеэс ойрхи үеийнтүүх эхэлдэг.Орхи үеийн түүхээс сургамж авч, хиж бүтээсэндээ тулгуурлан дараагийн үе рүү явах суурь болж өгдөг. Мөн эрдэм шинжилгээний талаас нь авч үзвэл ХХ зууны түүхэнд гажуудсан зүйл бас бий. Энэ бүхнийг засаж залруулахыг бид хичээж яваа” гэсэн юм.
ХХ зууны түүхэн дэх ороо бусгааг арилгахын сацуу нууц далд, хаалттай байсан архивыг нээн түүхийг үнэн бодитоор бичиж үлдээх нь улс улсын түүхч, эрдэмтдийн зорилго байдаг гэдэгтэйөнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд оролцогчид санал нэгдэж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ