Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хуралдав


Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх есдүгээр сард үндэсний чуулган зохион байгуулах гэж байна. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж байгаа үндэсний хэмжээний анхны чуулга уулзалт юм.
Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаанууд болох бөгөөд өнөөдөр /2018.08.28/ “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан боллоо.
Салбар хуралдаанд нийт 70 орчим аж ахуй нэгжийн төлөөлөл ирсэн юм. Хуралдааныг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үг хэлэв.
Тэрбээр “Хүнсний аюулгүй байдлын талаар үндэсний хэмжээний чуулга уулзалт болохын өмнө гурван салбар хуралдаан болох ёстой. Түүний нэг нь өнөөдрийн“Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хурал юм. Харин маргааш сүү, ус ундаа, тос үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлаар, нөгөөдөр төмс хүнсний ногоо гурил үйлдвэрлэгчдэд зориулсан хуралдаан болно. Хуралдаан ач холбогдолтой болно гэж итгэж байна” гэв.
Үүний дараа эрдэмтэд илтгэл тавьж, аж ахуй нэгжүүд өөрсдийн тулгамдаж буй асуудлаар саналаа хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ