Байнгын хороодын товыг тогтоов

УИХ-ын даргын зөвлөл хуралдаж дууслаа. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулсан юм. Тэрээр “УИХ-ын даргын зөвлөл байнгын хороо хуралдах товыг хэлэлцлээ. Ингээд маргааш /2017.08.29/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 10.00 цагаас хуралдаж, Шадар сайд, Ерөнхий сайдаас тавьсан хүсэлтийг хэлэлцэнэ.
Харин үдээс хойш 14.00 цагаас намын бүлгүүд хуралдана. Нөгөөдөр /2017.08.30/ Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээр боллоо” гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ