Ё.Батбаяр: Тендер нэрээр боловсон дээрэм хийж байна


Өнөөдөр СБД-ийн 16-р хорооны хог тээвэрлэлт эрхэлдэг "Цүзүкү-Юмэ" ХХК-ийн ажлыг зогсоосон талаар тус компанийн захирал Ё.Батбаяр мэдээлэл хийлээ. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт 2013 оноос хэвийн үйл ажиллагаа явуулж байсан гурван хог цэвэрлэдэг хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг албан хүчээр, тендер гэх нэрээр зогсоосон байна.
СБД-ийн Засаг Даргын Тамгын Газраас "4, 5, 7, 9, 16 дугаар хороодын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдал тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх ажил" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан аж.Энэ талаар Цүзүкү-Юмэ ХХК-ийн захирал Ё.Батбаяр "СБД-ийн засаг дарга гэх эмэгтэй ямар ч тендер явуулах шаардлагагүй байхад буюу өөрөөр хэлбэл бид нар шиг тусгай эрхтэй хог тээвэрлэдэг компани ажил үүргээ хангалттай сайн биелүүлж байхадтендер зарлаад байгаа юм.
Тендер гэх нэрээр боловсон дээрэм хийж биднийг ажилгүй болгох гэж байна. Тэгээд тэр тендертээ оролцохын тулд банкинд 50 сая төгрөгийн зээлийн батлан даалт гаргах хэрэгтэй гэсэн.
Надад тендерт оролцох 50 сая төгрөг үнэндээ байхгүй. Ийм хууль бус үйлдэл хийж манай компанийн ажлыг зогсоочихоод байна. Бид үүний дагуу шүүх, яам тамгынханд хандсан тэд үүнийг хууль бус гэж үзэн энэ тендерийг хүчингүйд тооцсон бичиг хүртэл хүргүүлсэн.
СБД-ийн 16-р хороо 11,734 хүн амтай. Өрхийн тоогоо 3,164 өрхтэй. Газар нутгийнхаа хэмжээгээр дүүрэгтэй хоёрт орохоор хэмжээтэй. Энэ хорооны хог тээвэрлэх ажлыг ажлыг "Цүзүкү-Юмэ" ХХК хариуцан хийдэг байсан ч энэ сарын 26-аас үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм байна.Бусад хог тээвэрлэх компани маргааш энэхүү тендерийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ