М.Энхболд 60 тэрбумын бичлэгт оролцоогүй гэв


УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өчигдөр 15:00 цагийн үед эхэлж, 22:00 цагт тарсан ч тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Долоон цагийн турш үргэлжилсэн хуралдаанаар засгийн газрыг огцруулах асуудлыг тойруулан 60 тэрбум, сайд нарын концесс, ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, намын даргад хариуцлага тооцох зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцжээ. Төрийн ордны А танхимыгхоёр талаас нь хааж, дотроо сүлжээ унагагч байршуулсан тус хуралдаанд Ц.Нямдорж гишүүн хамгийн ширүүхэн байр суурийг илэрхийлсэн байна.
Тэрээрхуралдааны дундуур “Алив наад засгийн газрыг огцруулах бичгээ аваад ир” хэмээж, гишүүдийн нүдэн дээр гарын үсгээ зурж орхижээ. Засгийн газрыг огцруулах асуудлын хүрээнд сайд нарын өөрсдөдөө авсан КОНЦЕСС-ын асуудлыг гишүүд ихээхэн шүүмжилж буйгаа илэрхийлсэн байна. Өөрсдөдөө концесс авсан асуудлаар Н.Номтойбаяр сөрөг байр суурь илэрхийлэхэд намын ахмад гишүүд “За, жаахан даруулгатай байгаарай. Чи болоогүй шүү” гэж зэмлээд авчээ.
Гэхдээ ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Тэр концессуудыг цуцлаж болно. Мөнгө төгрөгийг нь өгчихсөн зүйл байхгүй” гэжээ.
Харин 60 ТЭРБУМ-ын тухайд ихэнхи гишүүд холбогдох хүмүүст хариуцлага тооцъё, намын нэрийг бузарласан зүйлээс салцгаая гэсэн байдлаар асуудалд хандсан аж. Хуралдааны үеэр МАН-ын дарга М.Энхболд бичлэгт өөрийн биеэр оролцоогүй болохоо илэрхийлж, “Ц.Сандуй сонгуулийн үеэр ажлаа өгье гээд ирсэн. Гэвч МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан “Нөхцөл байдал бүр эвгүйднэ” гээд хүлээн зөвшөөрөөгүй. Нийслэл Ц.Сандуйгийн асуудлыг шийднэ биз” гэсэн мэдээлэл намынхандаа өгсөн нь анхаарал татна. Бүлгийн хуралдаанд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан оролцсон юм. Бүлгээс Ц.Сандуйд хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдмэл байсан аж.
“Шадар сайд У.Хүрэлсүх хуралдааны явцад айхтар хатуу ширүүн байдлаар байр сууриа илэрхийлээгүй. Ерөнхийдөө гишүүдийн үгийг сонссон. Гэхдээ өөрийг нь тагнаж чагнасан асуудлаар ихээхэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн” гэх мэдээллийг эх сурвалж өгөв.
Бүлгийн хуралдаан 20:00 цагийн завсарласан. Гишүүдийн ирц нэлээд сайн байсан тул үг хэлэх, асуулт хариултын горим удааширалтай байсан бололтой. Ингээд Л.Оюун-Эрдэнэ гишүүн шадар сайд У.Хүрэлсүх, ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа наршөнөөр уулзаж, нэгдсэн байдлаар тохироонд хүрээд, маргааш бүлэг дахин хуралдах горимын санал гаргажээ. Санал дэмжигдсэнээр бүлгийн хуралдаан өндөрлөсөн байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ