Жимс, ногоогоо "00"-д хадгалдаг байжээ

"Бөмбөгөр" худалдааны төвийн гадна гар дээрээс жимс, хүнсний ногоо худалдаалдаг иргэдийг мэргэжлийн хяналтын байцаагчид шалгажээ.

Шалгалтаар худалдаачид жимс, ногоогоо автобусны буудлын дэргэдэх "City toilet" нийтийн бие засах газар хадгалж байсныг илрүүлж Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид, дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн ажилтнууд болон цагдаа нар хураан авсан байна.

Бие засах газар хадгалж байсан олон уут жимс, хүнсний ногоог устгах аж. Тиймээс иргэдийг ил задгай, хүнсний аюулгүй байдлыг хангаагүй, зориулалтын хөргөгчид хадгалаагүй хүнс авахгүй байхыг анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ