Энхтайваны гүүрний нүхэн гарцыг засварлаж байна

Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцыг засварлаж байна. Тодруулбал, энэ сарын28-ны 23:00 цагаас энэ сарын 31-ний өглөө хүртэл тус автозамаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласныг албаныхан мэдээллээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч дээрх хугацаанд өөр бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ