Спортын шинэ төрөл– Умардын алхалт

Фитнесийн шинэ төрөл болох скандинавын (умардын) алхалт саяхан бий болжээ.

Энэ нь ямар учиртай алхалт вэ?

Умардын алхалт нь анх 70-аад онд Финляндад бий болсон бөгөөд цанын таягтай адилхан таягтай алхалт юм. Үүнийг цанын спортын тамирчдын зуны бэлтгэлийн хөтөлбөрт оруулж байсан аж.

Одоо скандинавын алхалтыг сонирхогчид улам олширсоор буй бөгөөд дэлхийн олон оронд бий. Уг спортоор жилийн аль ч улиралд хичээллэж болдгоороо онцлогтой юм.

Умардын алхалт нь одоо шогших гүйлтийг хэдийнэ ардаа орхижээ.

Алхалтын үр нөлөө:

  • Нэгэн зэрэг биеийн дээд, доод хэсгийн булчингийн идэвхитэй байдлыг дэмждэг.
  • Биеийн бүх булчингийн 90 орчим хувийг дасгалжуулдаг.
  • Ердийн алхалтыг бодвол илчлэгийг 46 хувь хүртэл шатаадаг.
  • Алхах үед өвдөг болон нуруунд ирэх даралтыг багасгадаг.
  • Зүрх, уушгины үйл ажиллагааг сайжируулж, ердийн алхалтыг бодвол судасны цохилтыг минутад 10-15 лугшилтаар нэмэгдүүлдэг.
  • Биеийн галбирыг засч хүзүү, мөрний асуудлыг шийдэхэд хамгийн сайн тохирдог.
  • Уул өөд мацахад тусладаг.
  • Тэнцвэрийн мэдрэмжийн сайжируулдаг.
  • Зүрх-судасны систем болон тэсвэрхатуужлыгбайнга дасгалжуулах шаардлагатай тамирчдын хувьд үр нөлөөтэй.
  • Тулгуур-хөдөлгөөний эрхтнийасуудалтай хүмүүсийг хэвийн байдалд нь буцаан оруулдаг.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ