АН-ын Улстөрийн зөвлөл: Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв

Ардчилсан намын Улстөрийн зөвлөл өнөөдөр /2017.08.30/ хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн шийдвэр гаргалаа.УИХ-ын нэр бүхий 31 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгээ УИХ-д өргөн барьсан. Улстөрийн зөвлөлөөс УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжих чиглэл бүхий тогтоол гаргажээ. Уг тогтоолд, УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцож ажиллах нь зөв гэсэн саналд нэгдсэн талаараа дурьджэ

Засгийн газрыг огцруулах УИХ-ын 31 гишүүн гарын үсэг зурсан бол АН-ын есөн гишүүн ч мөн Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжихээр боллоо. Засгийн газрыг огцруулах асуудалтай холбогдуулан Төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдаж байгаа бол АН-ын бүлэг ч мөн хуралдахаар тов гаргаад байгаа юм.

Ардчилсан намын Улстөрийн зөвлөлд аймаг, нийслэлийн намын дарга болон Үндэсний бодлогын хорооноос бүрдсэн 30 гаруй гишүүнтэй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө бороо орно
Өчигдөр 08 цаг 49 мин