Төрийн байгуулалтын байнгын хороо 17 цагт хуралдана


УИХ-ын нэр бүхий гишүүд засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38.1-т зааснаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 7 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, санал дүгнэлт гаргах заалттай байдаг аж.
Харин нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хуралдаж, шийдвэрлэх ёстой юм.
Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх бөгөөд хуралдааны төв 14 цагт зарлагдаад байсан бөгөөд намуудын хуралдаанаас болоод 17 цаг хүртэл хойшилжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ