Ө.Энхтүвшин Засгийн газрыг огцруулахыг дэмжив

МАН-ын бүлгийн хурал хоёр өдөр үргэлжилж байна. Намынхаа засгийг огцруулахаар МАН-ын нэр бүхий 30 гишүүн өргөх бичиг УИХ-д барьсан. Үүнтэй холбоотойгоор АН-ын УЗ-өөс засгийг огцруулахыг дэмжсэн шийдвэр гаргасан бол МАН-ын бүлэг хоёр өдөр хуралдсан ч нэгдсэн шийдэлд хүрээгүй байна.

Бүлгийн хурал түр завсарлаад дахин засгийн асуудлаар хуралдахаар болжээ. Засгийг огцруулахыг Ө.Энхтүвшин гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Өчигдөр Ц.Нямдорж гарын үсэг зурсан юм.

Бүлгийн хурлаар гишүүдийнхээ дунд засгийг огцруулах асуудлаар ил санал хураалт явуулахаар болжээ.Мөн маргааш хуралдахаар товлогдсон Төрийн байгуулалтын байнгын хорооноос завсарлага авахаар ярьж байгаа гэнэ. Тус намын удирдлагууд ирэх есдүгээр сарын 7-нд Бага хурлаа хуралдуулахаар товлоод байгаа гэсэн албан бус мэдээлэл дуулдсан. Х

эрэв өнөөдөр МАН-ын бүлэг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар тав хоногийн завсарлага авч чадах юм бол байнгын хорооны завсарлага дуусахаас өмнө намын бага хурлаа хуралдуулах хувилбар ч яригдаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ