С.Эрдэнэ: “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагууд ажилтнаа заналхийлсэн

Өнөөдөр “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий асуудлаар мэдээлэл хийлээ. Тус төвийн тэргүүн С.Эрдэнэ наймдугаар сарын 15-25ыг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий Зүүн цанхийн уурхайн кэмпд 10 хоногийн өлсгөлөн зарласан тэмцэл болсон.

“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ “2016 оны сонгуулийн үр дүнтэй холбогдуулж тус компанийн удирдлагууд солигдсон. Наймдугаар сарын 15-ны өдөр тус компанийн уурхайн оператор Л.Ариунсанг ажлаас нь хууль бусаар халсан. Энэ мэт хууль бус асуудлыг цааш нь үргэлжлүүлж болохгүй гэж үзээд Үйлвдвэрчний эвлэлийн дарга миний бие хамт олноо төлөөлөн тав хоногийн өлсгөлөн зарлаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Анх хөндөгдсөн асуудлыг зохих ёсоор шийдвэрлэлээ гэж үзэн өлсгөлөнгөө зогсоосон.

“Эрдэнэс Таван толгой” ХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам алдагдсан. Энэ талаарх шаардлагыг компанийн удирдлагуудад хүргүүлээд байгаа. Л.Ариунсанг компанийн удирдлагууд ажилгүй болгоно гэж заналхийлж, зодох гэсэн. Энэ үйлдлээ цаад хүн нь компанийн удирдлагад тайлбарлахдаа “Л.Ариунсан намайг зодох гэлээ. Маргааш та нарыг зодох учраас энэ хүнийг ажлаас хал” гэсэн байгаа юм.

Уурхай дээр болж байгаа бүх асуудлыг шийдвэрлэдэг уурхайн дарга энэ асуудлыг шууд өлгөж аваад ажилтантайгаа уулзалгүйгээр амралтаа авсан хойгуур нь ажилд нь гаргахгүй байх шийдвэр гаргасан. Маргаантай асуудлыг үнэн зөв шийдэх байсан бол дээрх хоёр хүнийг оролцуулаад хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдүүлэх байсан. Компанийн удирдлага тухайн асуудлыг авч хэлэлцээгүй байхад аман шийдвэр гаргасан нь хууль бус зүйл юм” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ