Осолдсон цэргүүдийн цогцсыг олжээ


Ховд аймгийн 123 дугаар цэргийн ангийн гурван албан хаагч усанд осолдсон хэрэг гарсан. Тэд хадлан хадахаар явж байхдаа Ховд голд осолдож амиа алджээ.
Тэднийг онцгой байдал, зэвсэгт хүчин, цагдаагийн алба хаагчид эрэн хайж байсан юм. Усанд осолдож, амиа алдсан цэргүүдийн цогцсыг өнөөдөр олжээ. Цэргүүдийн усанд осолдсон шалтгааныг тодруулахаар цагдаа нар ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ