ҮЙЛ ЯВДАЛ: Зүүн эргэхтэй холбоотой асуудлаар ярилцана

ГХЯ-ны зөвшилцөл танхимд

09:00 цагт “Цөмийн зэвсгийг хураах асуудал: олон улсын болон бүс нутгийн хандлага, төлөв” сэдэвт олон улсын бага хурал болно.

НЗДТГ-ын А зааланд

10:30 цагт Автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй хотын дарга уулзаж үүрэг даалгавар өгнө. Зүүн эргэхтэй холбоотой асуудлаар ажлын хэсгийнхэнтэй ярилцана.

Яг одоо СБД-ээс Багшийн дээд орчмыннийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж буй,зөвшөөрөлгүй лангуу, контейнер буулгаж, талбай чөлөөлөх ажил эхэлж байна.

Спортын төв ордны дөрвөн давхрын хурлын танхимд

11:00 цагт Франц улсын Парис хотод болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медаль авсан тамирчид хэвлэлийн хурал хийнэ.

Спортын Төв Ордны хурлын танхимд

11.00 цагтМонголын бодибилдинг фитнессийн холбооноос мэдээлэл хийнэ.

MN мэдээллийн төвд

11:30 цагт "Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө амиа өгч байсан бол, өнөөдөр Нийслэлийн иргэд ажлын байрныхаа төлөө амиа өгөхөд бэлэн байна" сэдвээр гудамжны худалдаа эрхлэгчид хэвлэлийн бага хурал хийнэ.

Австралийн Элчин сайдын яам

14:30 цагтАвстралийн бичил төслийн санхүүжилт авах 10 ТББ гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ