ДАШТ: О.Ууганбаатар өнөөдөр барилдана

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн аваргын медальтнууд тодорно. Монголын баг тамирчдаас 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, 63 кг-д ОУХМ Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар өрсөлдөх юм.

О.Ууганбаатар 81 кг-ын жинд D хэсэгт сугалаа татжээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын тамирчин Гао Хайюань, Өмнөд Солонгосын жүдоч Ли Жэхюн нарын ялсантай нь барилдана.

63 кг-ын жинд Б.Ганхайч А хэсэгт эхний тойрогт Киргизстаны Мерим Момуноватай, Б.Мөнгөнчимэг D хэсэгт Энэтхэгийн тамирчин Сунибала Дели Хуидромтой учраа таарчээ.
Хэсгийн барилдаан 16.00 цагт эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин