Дэлхийн хамгийн том алтан зоос

Австралийн хамгийн ахмад зоосны “Perth Mint” үйлдвэрийн ажилтнууд нэг тонн жинтэй зоос хийжээ. Энэ том мөнгөн тэмдэгтийн диаметр нь 80 см орчим, харин зузаан нь 12 см гэнэ.
Дэлхийн хамгийн том алтан зоосны нүүрэн талд хатан хаан хоёрдугаар Елизабетийн хажуу талаас нь харуулсан дүрс, ар талд нь нарны цацрагийн дунд байгаа том гэгчийн улаан шаргал инжийн дүрс байна.
Дэлхийн хамгийн том алтан зоос хийх ажил нь “Australian kangaroo gold bullion coin program” программын нэг хэсэг байжээ. Уг зоос нь хөрөнгө оруулалтын зоосонд хамаарах бөгөөд хөрөнгө оруулалтаар эдгээр зоосыг худалдан авдаг байна.
Зоосыг 18 орчим сарын хугацаанд хийсэн бөгөөд одоо энэ зоосыг нийтэд үзүүлэхээр тавьсан аж.
Өмнө нь ийм том зоос хийх нь арт төслийн хэмжээнд л байсан юм. Харин одоо уг зоос нь бодит цэнтэй юм. Нэг тонн “Gold Kangaroo Coin” зоос нэрлэсэн өртөгөөрөө нэг сая австрали доллар бөгөөд үнээрээ 57.34 сая ам.доллараар үнэлэгдэж байна.
Зоосны жинхэнэ жин нь зарласан жингээсээ жаахан илүү буюу 1012 килограмм гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ