Идэрийн голын орчим 50 орчим минж нутагшуулжээ

Завхан аймаг ховор амьтдын тархац нөөцийн судалгаа хийж, халиун бугын тархац нутаг 10382.0 км2 талбайд 1664 толгой нөөцтэй, бор гөрөөсний тархац нутаг 11402,3 км2талбайд 1513 толгой байгааг тогтоожээ.

Мөн аргаль хониных 1316,6 км2 талбайд 203 толгой, янгир ямаа 2249,5 км2талбайд 604 толгой нөөцтэй байгаа бол зэрлэг гахайн тухайд 3856,8 км2 талбайд 60 толгой нөөцтэй байгаа бол цагаан зээр 5821 толгой, хар сүүлт 41 толгой, евроазийн минж 50 толгой тус тус нөөцтэй гэсэн судалгаа гарчээ.

Голын экосистемийг сайжруулж усны түвшинг тогтвортой барьдаг ач холбогдолтой нэн ховор минжийг хамгаалах, тоо толгойг өсгөх, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Тосонцэнгэл сумын Хожуулын гол, Идэр сумын Идэрийн гол, Тэгшийн гол, Алдархаан сумын Богд, Чигэстэй голуудын сав дагуу 280 км2нутгийг хамруулж минж нутагшуулах боломжтой газрыг сонгож хээрийн судалгааны ажил хийсэн байна.

Судалгаагаар идэрийн голын эх гурван голын бэлчир орчим 7,5 км2 талбайг хамруулан минж нутагшуулах боломжтой нь тогтоогдож, 50 орчим минжийг нутагшуулаад байна.

Дашрамд дурдахад сүүлийн хоёр жил ховор амьтдыг агнах зөвшөөрлийг аймгийн ИТХ-ээс олгоогүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ