Ерөнхий сайд гуравдугаар сургуулийн нээлтэд оролцоно


Маргааш буюу есдүгээр сарын 1-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 08:00 цагт СБД-ийн ерөнхий боловсролын гуравдугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох юм. Харин УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн Эрдэнэ сумын ЕБС, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 09:00-10:00 цагаас, Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд 14 цагаас оролцох аж.
Жил бүр хичээлийн шинэ жилийн нээлтэд төрийн гурван өндөрлөг оролцдог уламжлалтай. Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар Унгарын Будапешт хотод болж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчдаа дэмжин тус улсад ажиллаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ