Багшийн дээд орчмын лангуунуудыг буулгаж эхлэв

СБД-ийн Засаг Даргын Тамгын Газраас Багшийн дээд орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж буй, зөвшөөрөлгүй лангуу, контейнерыг буулгаж, талбай чөлөөлөх ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар "Хотын ерөнхий менежер зөвшөөрөлгүй лангуу, контейнерыг буулгах ажлыг наймдугааар сарын 31 хүртэл явуулах тушаал гаргасан. Үүний дагуу бүх дүүргүүдэд энэ ажил хийгдэнэ.

МХЕГ-ын улсын байцаагчийн акт хүртэл гарсан байгаа. Дүүргүүдэд хийгдэж байгаа талбай чөлөөлөх ажлын явцын мэдээлэл есдүгээр сарын 04-нд НЗДТГ-т хүргэгдэнэ" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ