ҮЙЛ ЯВДАЛ: Мэргэжлийн ур чадвар олгох сургуулийн нээлт болно


Хичээлийн шинэ жилийн нээлт
10:00 цагт Хотын дарга С.Батболд БЗД-ийн 84-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.
10:00 цагт Засаг даргын орлогч Ш.Анхмаа БГД-ийн 47-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.
СЗСҮТ-ийн I-р байр
10:00 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн нээлт болно. 2017-2018 оны хичээлийн жилд есөн мэргэжлийн чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй 15-45 насны иргэнд мэргэжлийн боловсрол олгох юм.
Үндэсний хөгжлийн газарт
11:30 цагт Үндэсний хөгжлийн газар, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран "Ноос ноолуурын салбарын үйлдвэрлэгчдийн дотоод ба гадаад зах зээлийн борлуулалтыг нэмэгдүүлэх боломж" сэдвээр салбарын төлөөллүүд болон сэтгүүлчидтэй уулзалт хийнэ.
Хууль сахиулахын их сургууль
13:30 цагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно.
ШУТИС
14:00 цагт ШУТИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд БСШУ-ны сайд Чулуунбаатар, УИХ-ын гишүүн Сарангэрэл, Ундраа зэрэг хүмүүс оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ