Сурагчийн цүнхний хамгийн зохистой жин ямар байх ёстой вэ?


Олон эцэг, эх хүүхдэдээ үүргэвч зөв сонгосон болов уу, хэтэрхий хүнддэх юм биш байгаа,хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлөх болов уу хэмээн санаа зовдог. Тийнхүү сурагчийн үүргэвчийн зохистой жин ямар байх ёстой вэ гэсэн асуултадхариулт өгье.
Буруу сонголт яагаад аюултай вэ?
Хүүхэд өдөр бүр хүнд цүнх үүрч явснаар эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж болох юм. Мөн тулгуур-хөдөлгөөний систем болон биеийн галбирт асуудал үүснэ. Нуруу муруйх, бөгтөр болох, хөлний ул хавтгай болох, өсөлт удаашрах, мөрний хэлбэр өөрчлөгдөх гээд элдэв гажиг үүсч мэднэ.
Хэрвээ хүүхэд үүргэвчиндээ түүртэн байнга бөгтийж явбал хараа, зүрхний үйл ажиллагаа, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж болох юм. Ингэснээр хүүхэд толгой өвдөж байна, ядарч байна, толгой эргэж байна, нуруу, хөл өвдөж байна гэж гомдоллох болно.
Ийм нөхцөлд яах вэ?
Хичээлийн ном, хэрэгслийн хамт сурагч цүнхний (үүргэвчний) жин хүүхдийн биеийн жингийн 10%-ийн хэмжээнд байх ёстойг Португалын шинжлэх ухаан-анагаахын төвийн мэргэжилтнүүд тогтоожээ. Тухайлбал, танай хүүхэд 35 кг жинтэй бол, түүний цүнх 3,5 кг-аас хүнд байх ёсгүй гэсэн үг юм.
АНУ-ын хүүхдийн эмч нарын зөвлөмжАмерикийн хүүхдийн эмч нарын академийнхан хичээлийнном , хэрэгсэл бүхий сурагчийн үүргэвчний жин ямар байх ёстой тухай өөрийн хэм хэмжээг тогтоожээ. Ийнхүү 500-700 грамм жинтэй цүнх үүрэх нөхцөлд аюулгүйүзүүлэлт ямар байх ёстой гэвэл:
- 1-р анги –1,2 кг хүртэл;
- 2-р анги –1,6 кг хүртэл;
- 3-р анги –2,3 кг хүртэл;
- 4-р анги –2,6 кг хүртэл;
- 5-р анги– 2,8 кг хүртэл;
- 6-ранги–3,1 кг хүртэл;
- 7-8-р анги – 3,5-3,6 кг хүртэл;
- 9-12-р анги – 4 кг хүртэл жинтэй байвал зохистой гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ