Өсвөрийн тамирчид Афинийг зорино

Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 06-10-нд Грекийн нийслэл Афинд болно.

Олимпийн өлгий нутагт манай улсаас хөвгүүдийн 42 кг-ын жинд Б.Хишигдорж (Дорноговь) , 46 кг-д Э.Сумъяабазар (Багахангай), 50 кг-д Н.Наранхүү (Дархан-Уул), 54 кг-д М.Сүхбат (Говийн бөх), 58 кг-д О.Сүлдхүү (Дархан-Уул), 63 кг-д Э.Бямбадорж (Баянхонгор), 69 кг-д А.Цэрэн-Очир (Дархан-Уул), 76 кг-д Р.Мөнхбаяр (Багануур), 85 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 100 кг-д Б.Энх-Оргил (Дархан-Уул), охидын 38 кг-д Э.Буман-Аюуш (Баянхонгор), 43 кг-д Б.Энхзул (Чингэлтэй дүүрэг), 46 кг-д Т.Цээням (Баянхонгор), 49 кг-д Д.Отгонжаргал (Сэлэнгэ), 52 кг-д Б.Хонгорзул, 56 кг-д Ө.Пүрэвсүрэн (хоёул Баянхонгор), 60 кг-д Н.Анударь (Чингэлтэй дүүрэг), 65 кг-д Д.Түмэнхүслэн (Женко), 70 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ) нар зодоглоно. Энэ жилийн дэлхийн аваргад Баянхонгор аймгаас зургаа, Дархан-Уул аймгаас дөрөв, Сэлэнгэ аймаг, Чингэлтэй дүүргээс хоёр, Женко, Дорноговь аймаг болон Замын-Үүд сум, Багануур, Багахангай дүүргээс тус бүр нэг тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм.

Өнөөдөр манай эмэгтэй тамирчид Грекийн нийслэлийг зорих бол хөвгүүд ням гаригт эх орноосоо мордох аж.

ДАШТ-д дасгалжуулагчаар П.Чулуунбаатар (Чингэлтэй дүүрэг), Д.Энхбат (Сэлэнгэ), Ё.Батдархан (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин