Багш нарын цалин нэмэх асуудлыг судалж үзнэ


Багш нарын цалингаа нэмүүлэх шаардлагыг судалж үзэхээр БСШУСЯ болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд нарыг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдээллээ.
Багш нар 400-600 мянган төгрөгийн дундаж цалинтай бөгөөд цалингийн дундаж жишгийг нэг сая 600 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлага тавьж буй. Тэдний хувьд Засгийн газарт шаардах бичиг хүргүүлсэн ба хариугаа есдүгээр сарын 15-нд авахаар хүлээж байна.
Энэ оны төсөвт БСШСЯ-ын сайдын багцад 1.35 их наяд төгрөг төсөвлөжээ. Тиймээс багш нарын тавьж байгаа шаардлагыг биелүүлэхэд төсөвт нэг их наяд орчим төгрөг нэмэлтээр суулгах хэрэгтэй болно гэж Засгийн газар тооцоолсон байна.
Багш нарын шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд цаашид хуулийн дагуу ажил хаялт зарлах нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй гэж МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ