Зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ


БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилгаар хэрэгжиж буй “Нэг зам, нэг бүс” төслийн хүрээнд гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэх” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.
Энэхүү хамтын ажиллагааны төслийн хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай нэг хүртэлх насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр БНХАУ, ӨМӨЗО-ны болон УГТЭ-ийн Зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан баг үзлэг, оношилгоо хийх юм. Мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр гэрээнд заажээ. Төслийн хүрээнд хагалгаанд орох хүүхэд болон асран хамгаалагч 1 хүний байр, хоол, унааны зардлыг БНХАУ-ын Улаан Загалмайн Эрүүл мэндийн сангаас бүрэн хариуцах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ