БНАСАУ пуужинд зориулж устөрөгчийн бөмбөг хийснээ мэдээлжээ

Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг тус орны эрх баригчдын мэдэгдснийг иш татахдаа, БНАСАУ устөрөгчийн цэнэгт хoшуу хийснийг мэдээлжээ. Уг цэнэгт хoшуу баллистик пуужинд суурилуулахад хангалттай авсаархан гэнэ.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун пуужинд цэнэгт хoшуу суурилуулах үед өөрийн биеэр байлцсаныг Интерфакс агентлаг уламжилсан байна. Уг ажлыг цөмийн зэвсэглэлийн хүрээлэнд хийжээ.Умард Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдцэнэгтхoшууг “цөмийн зэвсгийн илүү боловсронгуй төрөл” гэж тодорхойлсон байна.Солонгосын хөдөлмөрийн намын стратегийн төлөвлөгөөний дагуу шинэ төрлийн цэнэгт хoшуу хийснийг бас онцлон тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ