Амьдрал үүссэн нууц тайлагдав бололтой


Зарим төрлийн бактери задгай сансрын аюултай цацраг идэвхижлийн нөхцөлд тэсч үлдэх чадвартайг Олон улсын сансрын станцын (ОУСС)гаднах гадаргуугаас цуглуулжавсан дээж нотлосныг РИА Новости агентлаг мэдээлжээ.
ОУСС-ын дараачийн багийн ахлагч сансрын нисэгч Александр Мисуркинзохих мэдэгдэл хийсэн байна.Чухамхүү үүний ачаар эдгээр бактери Дэлхийд ирж, амьдрал үүссэн байж болох юм гэж тэр үзэж байна.
“Би дээж цуглуулж байхдаа, энд юуны нь амьд биет байж чадахав? Биологийн ямар амьдрал энд байж болох билээ? хэмээн бодож байсансан. Гэтэл амьдрал байж таарсан шүү” гэж Мисуркин ярьжээ.
“Ямар нэг амьд биет задгай сансарттэсч үлдэжчадсан нь хэрвээ бичил биетүүдүүнийг давжгарч чадсан бол,Дэлхийн амьдрал ийм маягаар бий болсон байж болох” гэж тэр хэлсэн байна.
ОУСС-ад хийх ээлжит нислэгийн явцадтэр задгай сансарт гарч, амь бөхтэй тийм төрлийн шинэ бактериуд цуглуулахаар бодож байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ