Эрдэмтэд: Өдөр бүр кофе уух нь нас уртасгаж болох юм

Британийн эрдэмтэд судалгаа хийх явцдаа, өдөр бүр кофе уух нь хүний насыг үнэхээр уртасгаж болох юм гэдгийг тогтоожээ.
Хорт хавдар судлах олон улсын агентлаг болон Лондоны хатан хааны коллежийн мэргэжилтнүүд олон нийтэд энэ дүгнэлтийг танилцуулжээ.
“Өдөрт ахиухан кофе уувал, нас барах эрсдэл төдийчинээ бага байхыг бид хэлж чадах байна” гэж судалгаанд оролцогчдын нэг Марк Гантер мэдэгдсэнийг Интерфакс агентлаг дурдсан байна. Судалгааны дүн Европын 10 оронд адилхан гарсныг тэр тэмдэглэжээ.Эдгээр орон огт өөр өөр соёлтой, кофе хэрэглэх өөр өөронцлогтойгтэр бастэмдэглэсэн байна.
Кофе хүний наслалтад нөлөөлдгийг шинжээчид цусны эргэлт, хоол боловсруулах эрхтэн болон зүрх-судасны системдтүүний нөлөөлдөгтэй холбон тайлбарлаж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ