Эвшээлгэхүй: тархинд юу болдог вэ?

Эвшээлгэх нь туйлын халдвартай ч гэмээр үзэгдэл бөгөөдэвшээж байгаа хүний (нохой ч юмуу, муурын) гэрэл зургийг хараад ч эвшээхгүй байхадмаш хэцүү.Эрдэмтэд үүнийг “эхофеномен” гэж нэрлэдэг бөгөөдэнэ нь хэн нэгнийгдагаж эвшээхийг хэлж байгаа юм.Зөвхөн хүмүүс төдийгүй, нохой юмуу жишээлвэл сармагчин гээд бусад зарим амьтан эвшээмтгий юм. Эвшээхэд нөгөө хүн яагаад дагаж эвшээдэг нь шинжлэх ухаанд тодорхойгүй байгаа ч,Ноттингемийн их сургуулийн судлаачидэнэсонин үзэгдлийг тайлахад жаахан ч гэсэн дөхөж очсон бөгөөд эвшээх үед тархины чухамхүү ямар хэсэг ажилладгийг тэд тогтоожээ.
Энэ зорилгоор мэргэжилтнүүд өөрсдийнх нь туршилтад оролцохыг 36 хүнээс хүссэн байна.Тэд бусад хүнэвшээж байгаа видеороликийг үзэх ёстой байсан бөгөөд харин судлаачид тархины бор давхаргыг цочироох соронзон цочроогуурын тусламжтайгаар хүмүүсийн тархины идэвхийг хэмжиж байжээ.Нэг туршилтын үеэр оролцогчид чөлөөтэй эвшээж, бусад туршилтын үеэр эвшээхгүй байхыг мэрийх ёстой байж.Дараачийн цуврал туршилтаар эрдэмтэд эвшээх явцыг хянадаг хэмээн тэдний үздэг их тархины давхаргыг идэвхижүүлэх ёстой электродыг хүмүүсийн толгойд тавьсан байна. Ингэжидэвхижүүлэх явцадоролцогчид эвшээххүсэл аль хэр төрж байгаагаа хэлэхёстой байжээ.Эвшээхгүй байх юмсан гэсэн үед эвшээх хүсэл яалт ч үгүй илүү хүчтэй төржбайсан байна. Тархины бор давхарга идэвхитэй байх тусам,илүү олон хүн эвшээлгэдэг байна.Судалгааны дүн нь тухайлбал, Туреттийн хам шинжзэрэг мэдрэлийн зарим хямралыг судлахад тустай байж болох юм. Туреттийн хам шинжийн нөхцөлдямар нэг үйлдэл хийх гэсэн хүслээдавж гарахад хүмүүст хэцүү байдаг ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ