Хойд Солонгост цөмийн туршилтаас үүдэн 6.3 магнитуудаар газар хөдөллөө


Хойд Солонгост хамгийн хүчирхэгт тооцогдож байгаа цөмийн бөмбөг туршсанаас үүдэн 6.3 магнитуудын газар хөдлөлт боллоо. Энэ удаагийн туршилт нь зургаа дахь удаагийн цөмийн туршилт бөгөөд “Агуу сүйрлийн хүч” нэртэй устөрөгчийн бөмбөг байсан хэмээн Пхеньянаас мэдээлжээ.
Энэ удаагийн туршилтыг өмнөх туршилт хийгдсэнКим Чхэкээс баруун хойш 75 километрийн зайд явуулсан аж.
Сөүлийн их сургуулийн Цөмийн инженерийн профессор Күн Ю Сүх “Энэ удаагийн туршилтын хүч өмнөх туршилтаас даруй 10-20 дахин их байлаа” хэмээжээ.
Туршилт болохоос хэдхэн цагийн өмнө Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тус улсын цөмийн зэвсгийн институтэд устөрөгчийн бөмбөгтэй танилцсан талаар Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагаас мэдээллээд байсан.
эх сурвалж:eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ